Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Tuesday, October 9, 2007

Jennifer Lopez - Brave цомгийн нэмэлт дуу

Та бүхэндээ Jennifer Lopez-ийн Brave цомгийн нэмэлт дууг хүргэж байна.

Jennifer Lopez - Frozen Moments
Download (Evilshare)
Download (Zshare)

Г.Эрка: Чансаатай уран бүтээл хэзээ ч үгүй болохгүй


Дижитал хамтлагийн экс дуучин Эркатай хийсэн ярилцлагыг http://news.gogo.mn-ээс товчлон хүргэж байна. Тэрээр одоо Дархан хотын "Элит" студитэй хамтран ажиллаж байгаа билээ.

Цааш нь унших...



-"Дижитал" хамтлагийг тарсан гэж гадуур яриад байна?
-Манайхыг тарсан гэж ойлгож болно. Манай хамтлагийнхан групп, бүлгийн зохион байгуулалтад шилжин бие даан, тус бүрдээ уран бүтээл хийж байгаа. Сүүлийн үед Монголын ихэнх хамтлагийн гишүүд бие даасан цомог клипээ гаргаж, тоглолт хийх болсон. Энэ үзэгдэл дан ганц Монголд ч биш дэлхийн бусад орны хамтлаг дуучдад байдаг л зүйл.

-Ийм эрт дуулахаа больж, уран бүтээлийн "тэтгэвэрт" гарахаар шийдсэн юм уу?
-Үгүй үгүй. Би уран бүтээл, урлагаа орхих болоогүй. "Воу Вand" байхаа больё. Бие даасан уран бүтээл, цаг үеийн хурд хөгжилд нийцсэн шинэлэг зүйл хийхийг бодож байна. Хип хоп олон төрөл урсгалтай болохоор нас намбандаа тохирсон аялгуу, хөг айзам бүхий бүтээлд анхаарлаа хандуулна. Шинэ цомгийнхоо ажилд орсон Дарханы "Элит рекордс" студид бичлэгийн ажил явагдаж байгаа.

-Дарханы студийг яагаад сонгов. Улаанбаатар хотод олон сайн студи байдаг биз дээ?
-Улаанбаатар хотод байгаа студиуд сайн, Дархан, хөдөө орон нутгийн дуу бичлэгийн студи чанар муу гэсэн ойлголт байж таарахгүй. Адилхан хүмүүс ажиллаж, ижилхэн техникээр тоноглогдсон студи. Хүмүүсийн буруу ойлголтыг засахын тулд Дарханы "Элит"- ийг сонгосон юм. Хотынхоос илүү чанартай хийж болно шүүдээ. Магадгүй хотын дуучин, уран бүтээлчид Дархан руу бичлэг хийлгэхээр ирж болно. Энд гайхах зүйл байхгүй.

-Хип хопчдыг нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Хүүхэд залуусын өмсч зүүсэн хувцас, үг хэллэг хүртэл эвдэрч байна гэж ярьдаг?
-Харин ч эсрэгээр хип хоп дуучид нийгмийн муу муухай зүйлээс ангид орших, хүүхэд залууст шударга байхыг уриалдаг. Хэлбэр маягаар өнгөцхөн дууриах биш болж бүтэхгүй зүйл, хар тамхи, гэмт хэрэг, авлига хээл хахуулийг зүрх сэтгэлээсээ эсэргүүцээсэй.

-Монголын рок поп, хип хопын шилдэг гэсэн хамтлаг дуучид хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Энэ нь хүүхэд залууст буруу үлгэр дууриал болсон хэрэг биш үү?
-Хамтлаг, дуучид хувь хүнийхээ саваагүй зангаасаа болж өвс ургамал хэрэглэсэн нь тун тоогүй. Хар тамхины төрлийн өвс ургамлын мөн бишийг нь ялгаж шинжилж тогтоогоогүй байж, олон нийтэдхар тамхи хэрэглэсэн гэж зарласан шүүх, цагдаа, сонин хэвлэлийнхний буруу.


Н.Отгонбаатар /Эх сурвалж: http://news.gogo.mn/