Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Thursday, October 11, 2007

Д.Батсүх: Дульхан хүнтэй хэзээ ч дуулахгүй


Номинталт хамтлагийн ахлагч Батсүх өнгөрсөн баасан гарагт болсон "UBS music video awards" наадам дээр үнэхээр шилдэг нь байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрээр "Өдрийн сонин"-ын өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.





Цааш нь унших...


-Таны шинэ клипүүд шилдгээр шалгарч олон шагнал авлаа. Хэрхэн бүтсэн талаар ярина уу?
-"Хүсэл" клип маань дөрвөн шагнал авлаа. Мөн "Амлалт", "Чиний төлөө би" дуу маань шилдэг продюссер гэдэг шагнал хүртсэн. Гол нь сүүлийн клип маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Өдгөөгөөс 13 жилийн өмнө хонхны баяраа тэмдэглэж явсан хүүхдүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Орхон голд эндсэн золгүй явдал болсныг хүмүүс мартаагүй байх. Тэр үйл явдлыг л харуулахаар зорьж, "Hero" студийн найруулагч Х.Баатар клипний санааг гаргаж хийсэн. Болсон үйл явдлыг өмнө нь сонсч байсан л даа. Тэгээд Хархоринд очиж хийхээр шийдсэн. Онцлог нь бодит үйл явдлаас сэдэвлээд, тухайн газарт нь очиж бүтээсэнд байгаа юм.

-Ослоос амьд үлдсэн хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ослоос амьд үлдсэн хоёр, гурван хүүхэдтэй уулзсан. Тэд их баярлаж байна лээ. Учир нь амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан гэдэг утгаараа их сайхан санагдаж байна гэсэн. Мөн хүүхдүүдэд сургамжтай клип болсон. Ер нь хүний амьдралд аюул осол ойрхон байдаг. Байгапьтай болгоомжтой харьцах ёстой гэсэн санааг агуулсан юм.

-Дараагийн клипээ хийж эхэлсэн үү?
-Хийж байна. Ямар дуу дүрсжүүлэхээ төдийлөн шийдээгүй л дээ. Өмнөх гурван клипээ бодвол хөнгөн байдлаар хийхийг зорьсон. Орчин үеийн залуусын амьдрал, тэдний сонирхлыг тусгахаар голчлон ажиллаж байна. Ерөнхийдөө машин, мотоцикль түлхүү ашиглана. Саяхан хоёр рекламанд тоглосон. Удахгүй телевизээр гарах байх.

-"Хотын хөгжим" цомог үргэлжлэлтэй юү?
-Байгаа. Бүх насныханд зориулсан уянгалаг дуутай цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон. Энэ нь 70,80-аад оны киноны дуунууд багтсан дурсамжийн цомог юм даа. Нийт 14 дуутай. Мөн караоке цомог ч дагалдана.

-"Номин талст" хамтлаг энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөхөд тань хаана явна?
-Бид "Номин талст"-ыг байгуулаад 10 жил болжээ. Ирэх сард тоглолт хийхээр төлөвлөсөн. Одоогоор хамтран ажиллах ивээн тэтгэгч хайж байгаа. Мөн ойн баяртаа зориулсан шинэ уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс найзуудтайгаа ярилцаад, ажлаа хуваарилаад авсан. Ямартай ч биднийг сонсдог, бидний дуунуудад хайртай тэр хүмүүстэйгээ эргэн уулзах гэж байгаадаа баяртай байна. "Улаанбаатар палас"-ын их танхимд ганцхан удаа том тоглолт хийнэ. Бид чинь хам-гийн сүүлд тавдугаар сард Японд болсон нэг фестивальд хамтлагаараа гарсан шүү дээ.

-Хамтлагийнхнаас Хаазаа (Хангэрэл) л сураггүй байх шиг байна?
-Манай Дээгий, Хаянаа нар уран бүтээлээ хийгээд олны өмнө ил байгаа. Харин Хаазаа хувийн л юм хийж яваадаа.

-Эстрадынхан хар тамхины хэрэгт холбогдох боллоо. Таны нэр дунд нь явсан санагдаж байна?
-Миний нэр холбогдоогүй байх аа. Сонирхдоггүй, хол байдаг. Манай хамтлаг дуучид мэр сэр сонирхож үзсэн гэдэг утгаараа нэр холбогдсон. Зарим нь асуудалтай байгаа. Тэгээд ч дэмий юм бол дэмий л дээ.

-Хамтарч дуулах санал ирж байна уу?
-Одоогоор алга. Ер нь хүсэлт ирвэл хүлээж авна. Гэхдээ хэнтэй дуулах вэ гэдгээс шалтгаална. Би бол ямарваа нэгэн санхүүгийн шаардлагаар ч юм уу ур чадвар дульхан хүнтэй бол дуулахгүй.

-Дуулахаас өөр юу хийж байна?
-Удахгүй бизнесийн ажил эхлэх гээд л бэлтгэл ажлаа хийж байна.

-Ямар машин унадаг вэ?
-Гэр бүлийн хэрэглээндээ "Ниссан Мурано" гэж машин унадаг. Мөн албанд ойр зуур унадаг тэрэг бий.

-Таны хувьд хитэд өрсөлдүүлэхээр "дарсан" дуу бий юу?
-Байгаа. Миний хувьд их гоё болсон гэж тооцоолж байгаа "Яг одоо", "Зүрхний үг", "Дурлахгүй байж чадахгүй нь", "Чи хэн юм бэ?" гээд дуунууд бий. Удахгүй олонд хүргэнэ.
Сая уянгын дуунууддаа драмтай клип хийлгэсэн. Удахгүй тав дахь клипээс эхлэн "Нero" студитэй хамтран темптэй дуунуудаа дүрсжүүлнэ.

Б.Бадмаа /Эх сурвалж: Өдөр тутмын "Өдрийн сонин"/
Үргэлжлэл