Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Thursday, October 4, 2007

Billboard HOT 10 songs

Шинэчлэгдэх өдөр: 2007-10-13


Онцлох мэдээ: DJ O.G-ийн ялыг гурван жилээр багасгажээ


Манай урлагийн ертөнцөд амжилттай уран бүтээлээ туурвиж явсан залуус мансууруулах бодисны хэрэгт холбогдон улмаар ял сонсож Монгол түмнийг нэлээд цочроогоод авсан. Энэ тухай яриа намжаагүй байтал Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн бас л хар тамхины хэрэгт холбогдож олны урмыг хугалсан.

DJ O.G буюу О.Ганболд, Г.Энхтөр, Б.Рагчаабазар, Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат, “Салхи”, “Дижитал”, “Айс топ” хамтлагийн дуучид гэх 10 гаруй залуус хар тамхи худалдсан, худалдан авсан гэж ял сонсоод байсан билээ. БНХАУ-аас мансууруулах бодис оруулж ирж худалдсан хэргээр 11 жилийн ял сонсоод байсан О.Ганболдын ялыг найман жил болгон хөнгөрүүлж бусдыг нь хэвээр баталсан байна.

Ч.Солонго (Эх сурвалж: http://music.gogo.mn)

Becky - Би уйлах дургүй

Дээр үед, дээр ч гэж дээ жилийн өмнө ч юм болов уу Татар хамтлагийн Заяатай хамт Би чамд хайртай гэдэг дуу дуулаад байсан залуу мөн шиг л байхын, би андуураагүй бол. Бас л часхийсэн уран бүтээл хийжээ.

Энэ эрчээрээ цаашаа явбал ч хол явах залуу байна даа. хэ хэ хошигоруулаагүй шүү :-) Дуу нь их таалагдлаа.

За ингээд энэ дууг татах холбоосыг орууллаа.

http://depositfiles.com/files/1963098

Grand - Хайрын хавар


Асуулт нэт дээр хэдэн дуу тавьсын. Тэр хэдийгээ ямар ч байсан энд тавьчий.

Grand хамтлагийн Хайрын хавар гээд дууг уул нь их олон сарын сонсож байсын. Олж авах юмсаан гээл боджийдог байлаа. Фм радиогоор нэг их явдаггүй юм шиг байгаа юм аа.

Их олон сар хайсны эцэст авъяасаа гарган байж нэг юм олж авлаа шд :-) Татаж аваад сонсоорой.

Холбоос:

http://depositfiles.com/files/1963393

Maroon 5 - Won't Go Home Without you


Уул шугамандаа би хип хоп, ар энд би стилийг түлхүү сонсдог хүн юм байгаам. Аа гэхдээ энэ дууг анх удаагаа сонсоол их дуртай болж билээ.Та бүхэнтэй хууваалцъя гэж бодлоо. Үнэн тасархай дуу байна лээ дээ.

Татаж авах холбоос:

http://depositfiles.com/files/1964579

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая

Зиа ингээд энэ миний анхны бичлэг. Сэтгэл маш их өндөр байна. Уул нь би анх веб хийе гэж боддог байлаа. Гэхдээ энэ санаагаа түр хойш нь тавьхаар шийдлээ. Учир юунд вэ гэвэл эхлээд ямар ч байсан блогтой гэж санасных л даа.

Энэ блог дээрээ эхний ээлжинд ямар ч байсан өөрийн сонирхол болох хөгжмийн ертөнцийн сонин хачныг энд тэндхийн блог, аа бас сайт энэтэр ухаж байгаад та нартаа хөгжмийн мэдээллийг нэг дороос хүргэхээр зорьж байна.

Анхны юм учраас алдаа оноо алийг тэр гэхэв. Шүүмжлэлийг дуртайяа хүлээн авна шүү. Юу нь болохгүй, юу нь таалагдахгүй байгааг хэлж байгаарай даа, тэгээд.

Аа нээрээ нэг гол юмаа мартах гэж байна. Энд хамгийн гол нь өөрийн сонсох дуртай болон сүүлийн үеийн шинэ гэсэн бүх дуунуудыг аль нэг сайт дээр upload хийж та бүхэнтэйгээ хуваалцаж байх болноо. Та нар ч бас ямар дуу олж сонсох хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү. Нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй олоод л өгөх болно. хэ хэ