Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Thursday, October 4, 2007

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая

Зиа ингээд энэ миний анхны бичлэг. Сэтгэл маш их өндөр байна. Уул нь би анх веб хийе гэж боддог байлаа. Гэхдээ энэ санаагаа түр хойш нь тавьхаар шийдлээ. Учир юунд вэ гэвэл эхлээд ямар ч байсан блогтой гэж санасных л даа.

Энэ блог дээрээ эхний ээлжинд ямар ч байсан өөрийн сонирхол болох хөгжмийн ертөнцийн сонин хачныг энд тэндхийн блог, аа бас сайт энэтэр ухаж байгаад та нартаа хөгжмийн мэдээллийг нэг дороос хүргэхээр зорьж байна.

Анхны юм учраас алдаа оноо алийг тэр гэхэв. Шүүмжлэлийг дуртайяа хүлээн авна шүү. Юу нь болохгүй, юу нь таалагдахгүй байгааг хэлж байгаарай даа, тэгээд.

Аа нээрээ нэг гол юмаа мартах гэж байна. Энд хамгийн гол нь өөрийн сонсох дуртай болон сүүлийн үеийн шинэ гэсэн бүх дуунуудыг аль нэг сайт дээр upload хийж та бүхэнтэйгээ хуваалцаж байх болноо. Та нар ч бас ямар дуу олж сонсох хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү. Нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй олоод л өгөх болно. хэ хэ

No comments: