-Таны шинэ клипүүд шилдгээр шалгарч олон шагнал авлаа. Хэрхэн бүтсэн талаар ярина уу? -Ослоос амьд үлдсэн хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? -Дараагийн клипээ хийж эхэлсэн үү? -"Хотын хөгжим" цомог үргэлжлэлтэй юү? -Хамтлагийнхнаас Хаазаа (Хангэрэл) л сураггүй байх шиг байна? -Эстрадынхан хар тамхины хэрэгт холбогдох боллоо. Таны нэр дунд нь явсан санагдаж байна? -Хамтарч дуулах санал ирж байна уу? -Дуулахаас өөр юу хийж байна? -Ямар машин унадаг вэ? 
Номинталт хамтлагийн ахлагч Батсүх өнгөрсөн баасан гарагт болсон "UBS music video awards" наадам дээр үнэхээр шилдэг нь байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрээр "Өдрийн сонин"-ын өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.
Цааш нь унших...
-"Хүсэл" клип маань дөрвөн шагнал авлаа. Мөн "Амлалт", "Чиний төлөө би" дуу маань шилдэг продюссер гэдэг шагнал хүртсэн. Гол нь сүүлийн клип маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Өдгөөгөөс 13 жилийн өмнө хонхны баяраа тэмдэглэж явсан хүүхдүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Орхон голд эндсэн золгүй явдал болсныг хүмүүс мартаагүй байх. Тэр үйл явдлыг л харуулахаар зорьж, "Hero" студийн найруулагч Х.Баатар клипний санааг гаргаж хийсэн. Болсон үйл явдлыг өмнө нь сонсч байсан л даа. Тэгээд Хархоринд очиж хийхээр шийдсэн. Онцлог нь бодит үйл явдлаас сэдэвлээд, тухайн газарт нь очиж бүтээсэнд байгаа юм.
-Ослоос амьд үлдсэн хоёр, гурван хүүхэдтэй уулзсан. Тэд их баярлаж байна лээ. Учир нь амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан гэдэг утгаараа их сайхан санагдаж байна гэсэн. Мөн хүүхдүүдэд сургамжтай клип болсон. Ер нь хүний амьдралд аюул осол ойрхон байдаг. Байгапьтай болгоомжтой харьцах ёстой гэсэн санааг агуулсан юм.
-Хийж байна. Ямар дуу дүрсжүүлэхээ төдийлөн шийдээгүй л дээ. Өмнөх гурван клипээ бодвол хөнгөн байдлаар хийхийг зорьсон. Орчин үеийн залуусын амьдрал, тэдний сонирхлыг тусгахаар голчлон ажиллаж байна. Ерөнхийдөө машин, мотоцикль түлхүү ашиглана. Саяхан хоёр рекламанд тоглосон. Удахгүй телевизээр гарах байх.
-Байгаа. Бүх насныханд зориулсан уянгалаг дуутай цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон. Энэ нь 70,80-аад оны киноны дуунууд багтсан дурсамжийн цомог юм даа. Нийт 14 дуутай. Мөн караоке цомог ч дагалдана.
-Бид "Номин талст"-ыг байгуулаад 10 жил болжээ. Ирэх сард тоглолт хийхээр төлөвлөсөн. Одоогоор хамтран ажиллах ивээн тэтгэгч хайж байгаа. Мөн ойн баяртаа зориулсан шинэ уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс найзуудтайгаа ярилцаад, ажлаа хуваарилаад авсан. Ямартай ч биднийг сонсдог, бидний дуунуудад хайртай тэр хүмүүстэйгээ эргэн уулзах гэж байгаадаа баяртай байна. "Улаанбаатар палас"-ын их танхимд ганцхан удаа том тоглолт хийнэ. Бид чинь хам-гийн сүүлд тавдугаар сард Японд болсон нэг фестивальд хамтлагаараа гарсан шүү дээ.
-Манай Дээгий, Хаянаа нар уран бүтээлээ хийгээд олны өмнө ил байгаа. Харин Хаазаа хувийн л юм хийж яваадаа.
-Миний нэр холбогдоогүй байх аа. Сонирхдоггүй, хол байдаг. Манай хамтлаг дуучид мэр сэр сонирхож үзсэн гэдэг утгаараа нэр холбогдсон. Зарим нь асуудалтай байгаа. Тэгээд ч дэмий юм бол дэмий л дээ.
-Одоогоор алга. Ер нь хүсэлт ирвэл хүлээж авна. Гэхдээ хэнтэй дуулах вэ гэдгээс шалтгаална. Би бол ямарваа нэгэн санхүүгийн шаардлагаар ч юм уу ур чадвар дульхан хүнтэй бол дуулахгүй.
-Удахгүй бизнесийн ажил эхлэх гээд л бэлтгэл ажлаа хийж байна.
-Гэр бүлийн хэрэглээндээ "Ниссан Мурано" гэж машин унадаг. Мөн албанд ойр зуур унадаг тэрэг бий.
-Байгаа. Миний хувьд их гоё болсон гэж тооцоолж байгаа "Яг одоо", "Зүрхний үг", "Дурлахгүй байж чадахгүй нь", "Чи хэн юм бэ?" гээд дуунууд бий. Удахгүй олонд хүргэнэ.
Сая уянгын дуунууддаа драмтай клип хийлгэсэн. Удахгүй тав дахь клипээс эхлэн "Нero" студитэй хамтран темптэй дуунуудаа дүрсжүүлнэ.
Б.Бадмаа /Эх сурвалж: Өдөр тутмын "Өдрийн сонин"/
Үргэлжлэл
Анхааруулга:
My blog is removed to
WWW.EMUSIC.SR.MN. GL for you. MUSIC FREEDOM
Thursday, October 11, 2007
Д.Батсүх: Дульхан хүнтэй хэзээ ч дуулахгүй
Нийтэлсэн: ЖАГАА at 5:29 AM 1 Сэтгэгдэл
Ангилал Ярилцлага
Tuesday, October 9, 2007
Г.Эрка: Чансаатай уран бүтээл хэзээ ч үгүй болохгүй
-"Дижитал" хамтлагийг тарсан гэж гадуур яриад байна? -Ийм эрт дуулахаа больж, уран бүтээлийн "тэтгэвэрт" гарахаар шийдсэн юм уу? -Дарханы студийг яагаад сонгов. Улаанбаатар хотод олон сайн студи байдаг биз дээ? -Хип хопчдыг нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Хүүхэд залуусын өмсч зүүсэн хувцас, үг хэллэг хүртэл эвдэрч байна гэж ярьдаг? -Монголын рок поп, хип хопын шилдэг гэсэн хамтлаг дуучид хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Энэ нь хүүхэд залууст буруу үлгэр дууриал болсон хэрэг биш үү? Н.Отгонбаатар /Эх сурвалж: http://news.gogo.mn/
Дижитал хамтлагийн экс дуучин Эркатай хийсэн ярилцлагыг http://news.gogo.mn-ээс товчлон хүргэж байна. Тэрээр одоо Дархан хотын "Элит" студитэй хамтран ажиллаж байгаа билээ.
Цааш нь унших...
-Манайхыг тарсан гэж ойлгож болно. Манай хамтлагийнхан групп, бүлгийн зохион байгуулалтад шилжин бие даан, тус бүрдээ уран бүтээл хийж байгаа. Сүүлийн үед Монголын ихэнх хамтлагийн гишүүд бие даасан цомог клипээ гаргаж, тоглолт хийх болсон. Энэ үзэгдэл дан ганц Монголд ч биш дэлхийн бусад орны хамтлаг дуучдад байдаг л зүйл.
-Үгүй үгүй. Би уран бүтээл, урлагаа орхих болоогүй. "Воу Вand" байхаа больё. Бие даасан уран бүтээл, цаг үеийн хурд хөгжилд нийцсэн шинэлэг зүйл хийхийг бодож байна. Хип хоп олон төрөл урсгалтай болохоор нас намбандаа тохирсон аялгуу, хөг айзам бүхий бүтээлд анхаарлаа хандуулна. Шинэ цомгийнхоо ажилд орсон Дарханы "Элит рекордс" студид бичлэгийн ажил явагдаж байгаа.
-Улаанбаатар хотод байгаа студиуд сайн, Дархан, хөдөө орон нутгийн дуу бичлэгийн студи чанар муу гэсэн ойлголт байж таарахгүй. Адилхан хүмүүс ажиллаж, ижилхэн техникээр тоноглогдсон студи. Хүмүүсийн буруу ойлголтыг засахын тулд Дарханы "Элит"- ийг сонгосон юм. Хотынхоос илүү чанартай хийж болно шүүдээ. Магадгүй хотын дуучин, уран бүтээлчид Дархан руу бичлэг хийлгэхээр ирж болно. Энд гайхах зүйл байхгүй.
-Харин ч эсрэгээр хип хоп дуучид нийгмийн муу муухай зүйлээс ангид орших, хүүхэд залууст шударга байхыг уриалдаг. Хэлбэр маягаар өнгөцхөн дууриах биш болж бүтэхгүй зүйл, хар тамхи, гэмт хэрэг, авлига хээл хахуулийг зүрх сэтгэлээсээ эсэргүүцээсэй.
-Хамтлаг, дуучид хувь хүнийхээ саваагүй зангаасаа болж өвс ургамал хэрэглэсэн нь тун тоогүй. Хар тамхины төрлийн өвс ургамлын мөн бишийг нь ялгаж шинжилж тогтоогоогүй байж, олон нийтэдхар тамхи хэрэглэсэн гэж зарласан шүүх, цагдаа, сонин хэвлэлийнхний буруу.
Нийтэлсэн: ЖАГАА at 9:44 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Ярилцлага


