МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа нарыг Монголын ард тvмэн тэр чигээрээ мэдэхийн цаагуур мэдэх билээ.
Цааш нь унших...
Дуулсан дуу, дуу хоолойгоороо хvртэл андахааргvй болж, чихэнд хоногшуулж чадсан тэд энэ зууны хамгийн хєдєлмєрч, хамгийн чадварлаг дуучид болж чадсан. Тиймээс ч тэд анх Монголын эстрадын урлаг хєгжиж эхлэх цагаас хамтран хvчин зvтгэсэн ч vргэлж хоорондоо єрсєлдєж, тэрсэлдэж ирсэн билээ. Магадгvй тэр хоёр л од болохоор тэднийг маргалдуулж, хэл vгийг нь єдvvлж, сєдvvлэх ажлыг фенvvд нь єєрсдєє ч хийдэг байсныг vгvйсгэхгvй. Гэхдээ тэд єнєєдєр хоёулаа МУГЖ болтлоо хєдєлмєрлєж, хийж бvтээж чадсан гэдэгтэй маргах хvн олдохгvй.
Харин тэд тун удахгvй хамтарсан тоглолтоо хийж, Улаанбаатарын ганцхан vдэш тэсрэлт хийхээр зэхэж байгаа гэнэ. Энэ саналыг хэзээний маркетинг, менежмент сайтай Т.Ариунаа олж, улмаар Б.Сарантуяад санал болгожээ. Хэдий ийм ч Т.Ариунаа дотроо багахан хэмжээгээр Б.Сараагийн хариултаас айж байсан нь мэдээж. Гэнэтийн энэ саналд Б.Сараа огтхон ч татгалзаагvй бєгєєд харин ч асуудалд эерэгээр хандаж, Т.Ариунааг ийм санал тавьсанд маш ихээр баярлаж хvлээж авсан гэнэ. Тэд ийнхvv удалгvй нvсэр тоглолтоо хийж, энэ зууны маргаан бас бус асуудалдаа эцэс тавихаар шийдсэн бололтой.
Анхааруулга:
My blog is removed to
WWW.EMUSIC.SR.MN. GL for you. MUSIC FREEDOM
Monday, October 22, 2007
МУГЖ Ариунаа, Сараа нар хамтарч тоглолт хийнэ
Нийтэлсэн: ЖАГАА at 2:38 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Мэдээ
Sunday, October 21, 2007
Quiza
Миний хамгийн сонсох дуртай МС бол Quiza юм а. Түүний талаар бяцхан мэдээлэл хүргэхэд тэрээр аранжровшик Баярхүүтэй хамтран "Bayarhuu and Quiza" producing company байгуулсан бөгөөд тэдний анхны ажил нь дуучин Сэрчмаагийн "Make Me Crazy" цомог байх аж. Ноён Quiza-ийн хувьд шинэ цомгийх нь ажил энэ намар эхэлсэн бөгөөд өвөл худалдаанд гаргах юм байна.
Эх сурвалж: Quiza-ийн албан ёсны веб хуудас www.quiza.mn
Нийтэлсэн: ЖАГАА at 11:40 PM 1 Сэтгэгдэл
Ангилал Мэдээ
Friday, October 5, 2007
Хөтлөгч хүүхнүүд хий тавьж FM-ийн хүмүүсийг ичээсээр…
(Эх сурвалж: "Ноцтой мэдээ" сонин)
Нийтэлсэн: ЖАГАА at 7:05 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Мэдээ
Thursday, October 4, 2007
Онцлох мэдээ: DJ O.G-ийн ялыг гурван жилээр багасгажээ

Манай урлагийн ертөнцөд амжилттай уран бүтээлээ туурвиж явсан залуус мансууруулах бодисны хэрэгт холбогдон улмаар ял сонсож Монгол түмнийг нэлээд цочроогоод авсан. Энэ тухай яриа намжаагүй байтал Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн бас л хар тамхины хэрэгт холбогдож олны урмыг хугалсан.
DJ O.G буюу О.Ганболд, Г.Энхтөр, Б.Рагчаабазар, Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат, “Салхи”, “Дижитал”, “Айс топ” хамтлагийн дуучид гэх 10 гаруй залуус хар тамхи худалдсан, худалдан авсан гэж ял сонсоод байсан билээ. БНХАУ-аас мансууруулах бодис оруулж ирж худалдсан хэргээр 11 жилийн ял сонсоод байсан О.Ганболдын ялыг найман жил болгон хөнгөрүүлж бусдыг нь хэвээр баталсан байна.
Ч.Солонго (Эх сурвалж: http://music.gogo.mn)
Нийтэлсэн: ЖАГАА at 7:23 PM 0 Сэтгэгдэл
Ангилал Мэдээ


