Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг ганц зугаацуулдаг зүйл бол FМ радионууд юм. Гэвч FМ радионуудын хөтлөгч хүүхнүүд жигтэйхэн янаг нялхамсуу дуу хоолойгоор ярих болсон нь гэгээн цагаан өдрөөр сонсогчидоо эвгүй байдалд оруулах болжээ. Тэдний сонгодог жишээ бол FМ 104-ийн Тамара гэдэг хөтлөгч хүүхэн юм. Мань хүүхэн ямар ч юмыг ор хөнжлийн ажилтай холбож ойлгодог юм уу гиншиж гийнах гэж үзүүлээд өгөх бөгөөд байшин барилга, бараа таваар бүр вок саванг рекламдахдаа хүртэл гийнаж гэнгэнэн үглэхийн дээр зарлал, мэдээ уншихдаа хүртэл эротик утга агуулгатай болгож байж санаагаа амраадаг этгээд билээ. Харин бусад FМ-үүд түүнтэй барьцсан ч юм уу түүнээс суралцсан ч юм уу бүгд даган дуурайх болсон төдийгүй зарим нь бүр порно хэв маягтай реклам ролик бэлддэг болсон байгаа юм. Тэр ч байтугай хөтлөгч сонгож авахдаа ч янаг тачаангуй дуугаралт сайтай хүүхнүүдийг шинжин шалгаруулж авдаг болсон бололтой хаа сайгүй гийнаж гиншсэн хуүхнүүд эфирийн цаанаас үзэгчдийг балмагдуулж байна. Тэдний шалиг өнгө аястай дуу хоолойноос болоод нийтийн тээврээр зорчиж яваа хөгшин залуу хүмүүс нүүрээ хийх газраа олж ядан түнтэгнэх болсон бөгөөд ялангуяа микроавтобусанд нэг нэгнийхээ өөдөөс харан суусан хүмүүс ичсэндээ явуут дунд нь буух шахдаг болсон байна.
(Эх сурвалж: "Ноцтой мэдээ" сонин)
(Эх сурвалж: "Ноцтой мэдээ" сонин)
No comments:
Post a Comment