Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Showing posts with label Монгол дуу. Show all posts
Showing posts with label Монгол дуу. Show all posts

Thursday, November 15, 2007

Номин Талст - Чамайг санахдаа

Номин талст хамтлагийхан энэ жил 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бөгөөд ойдоо зориулж гаргасан "Чамайг санахдаа" хэмээх шинэ дууг хүргэж байна.

Download: Mediafire - 4 Shared

Wednesday, November 14, 2007

Grand - Сэтгэл татсан бүсгүй

Гранд хамтлагийн шинэ уран бүтээлийг хүргэж байна.

Download: Mediafire - 4 Shared

Thursday, November 8, 2007

Нисванис - "Улаан Утас" киноны дуу

Нисванис хамтлагийн шинэ уран бүтээлийг хүргэж байна. "Улаан Утас" гэдэг киноны дуу юм байна. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Download: Mediafire

Tuesday, November 6, 2007

Тимон - Гэрэлт өдрүүд

Тимоны "Чиний л өмнө" хэмээх цомогт багтсан шинэ дуу. "Гэрэлт өдрүүд". Чөлөөтэй татацгаая.

Download: Mediafire

Сэрчмаа - Оюутан нас (Шинэ дуу)

Quiza, Баярхүү нарын продьюсерлэсэн анхны цомог болох дуучин Сэрчмаагийн "Make Me Crazy" цомогт багтах "Оюутан Нас" хэмээх шинэ дуу. Надад маш их таалагдлаа. Танд ч бас таалагдана гэж найдаж байна. Чөлөөтэй татацгаая.

Download: 4 shared - Mediafire

Monday, November 5, 2007

Аринаа - Чимээгүй ухаарал

МУГЖ Т.Ариунаагийн шинэ уран бүтээл "Чимээгүй Ухаарал". Тэрээр энэ дуундаа клип хийлгэж байгаа бөгөөд удахгүй телевизийн сувгуудаар цацагдах байх.

Download: 4Shared

Saturday, November 3, 2007

Gavana ft XL, Хаагий, Анхаа, Сэко - Хөшиг

Гаванагийн шинэ цомог "Эзэнгүй Хот" нэрээр гарах гэж байгаа билээ. Энэ дуу тус цомогт орох болов уу гэж бодож байна. GL.

Download (4 shared)

Одко - Даван тэс


Сүүлийн үед Одко хэмээх залууг их сонсож байна аа. Түүний "Даван тэс" гэсэн дуу нь үнэн тасарцан дуу болжээ. Та бүхэн ч гэсэн татаж аваад сонсоод үзэхэд гэмгүй. Урьд нь энэ дууг тавьж байсан санагдана. Харин энэ удаа дууны үгтэй нь хүргэж байна. Татаж авч сонсож болно. Мөн "Миний ХИТ 10 монгол дуу" хэсгээс шууд онайнаар сонсож даган дуулах боломжтой. GL!

Цааш нь унших...


Үг: Одко
Ая: Одко & Slanpize

Одко – Даван тэс
Төрийн үйл хэрэг биднийг ийм эвгүй байдалд оруулж
Ард түмнийг татвараар дарж, авсан цалингаас нь хумсалж
Амьдрах аргагүй, тайван байж чадахгүй мөнгө бодож
Тархинд нь зоолттой хорин мянгатын дэвсгэрт
Бидний бодлыг эзэмдэж мөнгө олох аргыг хайж
Болж өгвөл дээрэм, бүүр болохгүй бол хулгай
Тэрүүхэн тэндээ тэд хууль дүрэм тогтоол батална
Тэр зөрөн өнгөрөх зовлонг бид бүхэн даван гатална
Тарчиг байдалтай олны ядуурлын түвшин буужээ
Тамтаггүй идэвхижнэ гэж бодит үнэнийг нуужээ
Хэцүү амьдрал Монгол түмнийг тодохноор уужээ
Хөгжин дэвших замаасаа бид нэгэнт хойш суужээ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Д: Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг нь даван тэс

Далан зургаан суудлын төлөө зүтгэж үхэн хатна
Гишүүн болсны дараа үхтлээ цадна чадна түүнээс гадна
Зарим тэнэгүүд нь тэднийг аминдаа магтан дуулна
Задгай амтай сэтгүүлчид элдвээр бичиж муулна
Хамаг Монголын амьдралыг өөд нь татаж чадсангүй
Хамар амаа ололгүй уухдаа тэд цадсангүй
Тэдний гараар авилгал хээл хахууль бий боллоо
Тэдний хийж байгаа зүйлийг би хараад голлоо
Над шиг бодолтой хүн миний Монголд цөөгүй байгаа
Намрын навчис мэт энэ олон зовлон гайгаа
Ард олон луугаа түлхэн шиднэ
Арай гайгүй юм уу даа гэснийг өөрсдөө хөлхөж иднэ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс

Хилийн дээс давж олон газраар би явж үзлээ
Улсаа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүстэй тааралдлаа
Монголын тухай ярихад тэд сэтгэл онгойдог
Санал бодлоо хуувалцахад урам зориг нэмэгддэг
Амьдралынхаа төлөө хүмүүс харийн орныг мөрөөднө
Арайхийн визээ аваад дүүрвэх бодол өвөрлөнө
Диваажин гэж бодсон газар нь жаргал дүүрэн байдаггүй
Орхиод одсон Монголоо тэд маш ихээр санагалзана
Эзгүйрсэн оронд минь хужаанууд дүүрч байхад
Бодож санах юмгүйгээр чи хаяад явж таарахгүй
Бусдын нутаг шиг хөгжил дэвшилгүй ч гэлээ
Эх орон чинь чамаар дутдаг юм шүү
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс




Download (4 shared)

Friday, November 2, 2007

Соко - Stay With Me (Шинэ цомог)

"Харийн залуу" хэмээх хачин жигтэй нэртэй дуугаар анх та бидний танил болсон, "Дашка" студийн дэргэдэх "Nature Sound" дуулаачийн курсээс тодрон гарсан шинэ залуу дуучин Соко-гийн анхны бие даасан цомог "Stay With Me" нэртэйгээр гараад удаагүй байгаа билээ. Тус цомгийг таны сонорт хүргэж байна. Дуунууд танд таалагдвал тус цомгийг худалдаж авахыг зөвлөе.

Download (4 shared)

Thursday, November 1, 2007

Чинбаа - Immortality

Никитон хамтлагийн экс гишүүн Чинбаагийн Immortality хэмээх цомог энэ оны 9-р сард худалдаанд гарсан билээ. Тус цомогт орсон 6 аязыг таны хүртээл болгож байна. Хэрэв танд таалагдвал, бусад аязыг сонсмоор байвал тус цомгийг худалдаж авахыг зөвлөж байна.

Download (4 shared)

Monday, October 29, 2007

Бархүү ft Оюунцэцэг - Домог

Холливудын алдарт жүжигчин Jackie Chan-ийн тоглосон "Домог" киноны дууг Монголоор дуулсан дуу байна. Их дажгүй дуу байна аа. Дуугаа сонсоод сэтгэгдлээ бичээрэй.

Download (4 shared)

Sunday, October 28, 2007

Take Off - Урваагүй (Шинэ дуу)

Take Off хамтлаг маань бие даасан 3 дахь цомгоо "Хайрын нислэг" нэртэйгээр удахгүй гаргах байгаа ажээ. Тус цомогт орсон "Урваагүй" хэмээх шинэ дууг нь толилуулж байна. Дууг танд хүргэхэд тусалсан Улакадаа гүнээ талархая.

Download (4 shared)

Saturday, October 27, 2007

UGS ft Хаагий - Хорвоогийн хайр

Хуучин "Үг Сөрөгчид" гэдэг нэртэй байсан хамтлаг маань одоо "UGS" гэдэг нэртэй болсон гэж хаанаас ч билээ дээ сонсч байсын байна. Тус хамтлагийн шинэ уран бүтээл "Хорвоогийн хайр" гэдэг дууг хүргэж байнаа. Нээрээ Хаагийтай хамт энэ дуугаа дуулсан байна. Дууг танд хүргэхэд тусалсан найз Улакадаа гүнээ талархая.

Download (4 shared)

Wednesday, October 24, 2007

Smoke

Зиа нэг ийм дуу байхын. Ice Top, Digital, Montarap, Freedom, 2 хүү, Мөнхийн Реп, S&I, Timon, Далай, 4 зүг, ОК хэмээх хамтлаг дуучид хамтарсан дуу байна. Нэлээн дээр гарсан бололтой. Гэхдээ миний хувьд нэг ч удаа сонсож байгаагүй юм байна. Хүн амьтнаас сураглавал хориотой дуу гэж байхын. Үнэн худлыг ёстой мэдэхгүй ээ. Ямар ч байсан та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Ийм дуу тавиад буруудчихгүй байгаа даа хэ хэ. Сонсоод сэтгэгдлээ бичээрэй.

Download (Uploading)

Сарантуяа - Хайрламаар (Шинэ дуу)

Интернэтээс ч Монгол хамтлаг дуучдын зураг олох гэж үйлээ үзэх юм аа. Арай гэж ийм зураг оллоо. Хэ хэ. Зууны манлай дуучин гэгдээд байгаа Сарантуяагийн "Өнөөдөр ирсэн дурлал" цомог гараад удаагүй байгаа билээ. Удаагүй ч гэж дээ. Би л саяхан мэдсийн. Нэлээд хэдэн сар болсон шиг байна лээ. Энэ цомогт орсон нэг дуу нь надад их таалагдлаа. "Хайрламаар" гэдэг нэртэй дуу байна аа. Энэ дууг танд хүргэе.

Download (Uploading.com)

Monday, October 22, 2007

B.A.T - 2 шинэ дуу


B.A.T тун удахгүй өөрийн бие даасан The Chapter цомгоо гаргах гэж байгаа билээ. Тус цомогт орсон 2 шинэ дууг хүргэж байна.

1. B.A.T ft Энхзол - Let's Go
2. B.A.T - Эртхэн харъя

Download (Sendspace)

Wednesday, October 17, 2007

Boom Town - OST Hairiig Hairla

Boom Town хамтлагийн залуус маань "Хайрыг хайрла" нэртэй киноны дууг дуулсан байна. Энэ дууг таны сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Дуугаа сонсоод сэтгэдлээ бичээрэй.

Boom Town - "Хайрыг хайрла" киноны дуу
Үг: Соёмбо
Ая: Том Жагаа

Download (Sendspace)

Monday, October 8, 2007

Баагий /No Name/ - Минийх

Баагий бол манай Дарханы МС бөгөөд анх реп бүжиг бүжиглэдэг байж байгаад сүүлд No Name хамтлагийн бүрэлдэхүүнд орж уран бүтээлээ туурвисаар байгаа. Түүний шинэхэн уран бүтээл "Минийх" гэдэг нэртэйгээр гарсан бөгөөд энэ дуугаа хамгаас хайртай бүсгүйдээ зориулжээ. Түүнийх нь зураг энэ клип дээр ямар ч байсан гарч байна лээ.
Клипний зургийг Дарханд авсан байх шиг байна. Харин ямар студи продакшн хийснийг нь сайн мэдэж чадсангүй ээ. Клипийг нь та бүхэн ЭНДЭЭС үзэж болох бөгөөд клип нь надад олдвол би татаж авахаар заавал тавих болно. Ингээд дуугаа сонирхцгооё.

Баагий /No Name/ - Минийх Download

Шинэ дуунууд

За блогтоо хэдэн шинэ дуу нэмээдхий. NY-ийн дуу гараад нэлээн удаж байгаа. Харин Jack, Ариунаа нарын нарын дууны будаг нь ханхалж байгаа. Jack-ийн дууг одоо Тэнгис-т гараад байгаа "Надтай гэрлээч" киноны дуу байх гэж бодож байна. Ойрдоо мэдээллээс жоохон хоцорч байгаа болохоор сайн мэдэхгүй байнаа, хэ хэ.
За ямар ч байсан таалагдана гэдэгт найдаж байна. Надад маш их таалагдлаа. Сэтгэгдлээ бичээрэй.
Дуунуудыг өөр сайтад байрлуулах бол блогийн нэрийг дурдахыг хүсье. Баярлалаа

NY ft Enice - Чинийх Download
Pilots - Улаан Малгайт ( OST Надтай гэрлээч) Download
Ариунаа - Амьдрал чамд дурладаг Download

Sunday, October 7, 2007

MG ft Хишгээ - Бидний нүдээр (клип + мп3)

Интернэтээр хэсч яваад нэг ийм дуу оллоо. Та бүхэнтэй хуваалцъя.
2016 студиэс төрөн гарч байгаа шинэ залуу бяцхан хип хопчин MG-ийн Бидний нүдээр хэмээх дууг клипийн хамтаар хүргэж байна. Энэхүү дуугаа бас нэгэн шинэ бяцхан хип хоп охинтой хамтарчээ. Түүний нэрийг Хишгээ гэнэ.
Татах:
MG ft Хишгээ - Бидний нүдээр (клип)
MG ft Хишгээ - Бидний нүдээр (mp3)