Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Saturday, November 3, 2007

Одко - Даван тэс


Сүүлийн үед Одко хэмээх залууг их сонсож байна аа. Түүний "Даван тэс" гэсэн дуу нь үнэн тасарцан дуу болжээ. Та бүхэн ч гэсэн татаж аваад сонсоод үзэхэд гэмгүй. Урьд нь энэ дууг тавьж байсан санагдана. Харин энэ удаа дууны үгтэй нь хүргэж байна. Татаж авч сонсож болно. Мөн "Миний ХИТ 10 монгол дуу" хэсгээс шууд онайнаар сонсож даган дуулах боломжтой. GL!

Цааш нь унших...


Үг: Одко
Ая: Одко & Slanpize

Одко – Даван тэс
Төрийн үйл хэрэг биднийг ийм эвгүй байдалд оруулж
Ард түмнийг татвараар дарж, авсан цалингаас нь хумсалж
Амьдрах аргагүй, тайван байж чадахгүй мөнгө бодож
Тархинд нь зоолттой хорин мянгатын дэвсгэрт
Бидний бодлыг эзэмдэж мөнгө олох аргыг хайж
Болж өгвөл дээрэм, бүүр болохгүй бол хулгай
Тэрүүхэн тэндээ тэд хууль дүрэм тогтоол батална
Тэр зөрөн өнгөрөх зовлонг бид бүхэн даван гатална
Тарчиг байдалтай олны ядуурлын түвшин буужээ
Тамтаггүй идэвхижнэ гэж бодит үнэнийг нуужээ
Хэцүү амьдрал Монгол түмнийг тодохноор уужээ
Хөгжин дэвших замаасаа бид нэгэнт хойш суужээ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Д: Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг нь даван тэс

Далан зургаан суудлын төлөө зүтгэж үхэн хатна
Гишүүн болсны дараа үхтлээ цадна чадна түүнээс гадна
Зарим тэнэгүүд нь тэднийг аминдаа магтан дуулна
Задгай амтай сэтгүүлчид элдвээр бичиж муулна
Хамаг Монголын амьдралыг өөд нь татаж чадсангүй
Хамар амаа ололгүй уухдаа тэд цадсангүй
Тэдний гараар авилгал хээл хахууль бий боллоо
Тэдний хийж байгаа зүйлийг би хараад голлоо
Над шиг бодолтой хүн миний Монголд цөөгүй байгаа
Намрын навчис мэт энэ олон зовлон гайгаа
Ард олон луугаа түлхэн шиднэ
Арай гайгүй юм уу даа гэснийг өөрсдөө хөлхөж иднэ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс

Хилийн дээс давж олон газраар би явж үзлээ
Улсаа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүстэй тааралдлаа
Монголын тухай ярихад тэд сэтгэл онгойдог
Санал бодлоо хуувалцахад урам зориг нэмэгддэг
Амьдралынхаа төлөө хүмүүс харийн орныг мөрөөднө
Арайхийн визээ аваад дүүрвэх бодол өвөрлөнө
Диваажин гэж бодсон газар нь жаргал дүүрэн байдаггүй
Орхиод одсон Монголоо тэд маш ихээр санагалзана
Эзгүйрсэн оронд минь хужаанууд дүүрч байхад
Бодож санах юмгүйгээр чи хаяад явж таарахгүй
Бусдын нутаг шиг хөгжил дэвшилгүй ч гэлээ
Эх орон чинь чамаар дутдаг юм шүү
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс




Download (4 shared)

1 comment:

Anonymous said...

итак: бесподобно... а82ч