Манай урлагийн ертөнцөд амжилттай уран бүтээлээ туурвиж явсан залуус мансууруулах бодисны хэрэгт холбогдон улмаар ял сонсож Монгол түмнийг нэлээд цочроогоод авсан. Энэ тухай яриа намжаагүй байтал Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн бас л хар тамхины хэрэгт холбогдож олны урмыг хугалсан.
DJ O.G буюу О.Ганболд, Г.Энхтөр, Б.Рагчаабазар, Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат, “Салхи”, “Дижитал”, “Айс топ” хамтлагийн дуучид гэх 10 гаруй залуус хар тамхи худалдсан, худалдан авсан гэж ял сонсоод байсан билээ. БНХАУ-аас мансууруулах бодис оруулж ирж худалдсан хэргээр 11 жилийн ял сонсоод байсан О.Ганболдын ялыг найман жил болгон хөнгөрүүлж бусдыг нь хэвээр баталсан байна.
Ч.Солонго (Эх сурвалж: http://music.gogo.mn)
No comments:
Post a Comment