Анхааруулга:

Блог маань WWW.EMUSIC.SR.MN сайт руу нүүж байна. Тус сайт руу орж шинэ дуунуудаа татаж аваарай. ХӨГЖМИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

My blog is removed to

WWW.EMUSIC.SR.MN.
GL for you. MUSIC FREEDOM

Monday, October 22, 2007

МУГЖ Ариунаа, Сараа нар хамтарч тоглолт хийнэ

МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Т.Ариунаа нарыг Монголын ард тvмэн тэр чигээрээ мэдэхийн цаагуур мэдэх билээ.

Цааш нь унших...

Дуулсан дуу, дуу хоолойгоороо хvртэл андахааргvй болж, чихэнд хоногшуулж чадсан тэд энэ зууны хамгийн хєдєлмєрч, хамгийн чадварлаг дуучид болж чадсан. Тиймээс ч тэд анх Монголын эстрадын урлаг хєгжиж эхлэх цагаас хамтран хvчин зvтгэсэн ч vргэлж хоорондоо єрсєлдєж, тэрсэлдэж ирсэн билээ. Магадгvй тэр хоёр л од болохоор тэднийг маргалдуулж, хэл vгийг нь єдvvлж, сєдvvлэх ажлыг фенvvд нь єєрсдєє ч хийдэг байсныг vгvйсгэхгvй. Гэхдээ тэд єнєєдєр хоёулаа МУГЖ болтлоо хєдєлмєрлєж, хийж бvтээж чадсан гэдэгтэй маргах хvн олдохгvй.

Харин тэд тун удахгvй хамтарсан тоглолтоо хийж, Улаанбаатарын ганцхан vдэш тэсрэлт хийхээр зэхэж байгаа гэнэ. Энэ саналыг хэзээний маркетинг, менежмент сайтай Т.Ариунаа олж, улмаар Б.Сарантуяад санал болгожээ. Хэдий ийм ч Т.Ариунаа дотроо багахан хэмжээгээр Б.Сараагийн хариултаас айж байсан нь мэдээж. Гэнэтийн энэ саналд Б.Сараа огтхон ч татгалзаагvй бєгєєд харин ч асуудалд эерэгээр хандаж, Т.Ариунааг ийм санал тавьсанд маш ихээр баярлаж хvлээж авсан гэнэ. Тэд ийнхvv удалгvй нvсэр тоглолтоо хийж, энэ зууны маргаан бас бус асуудалдаа эцэс тавихаар шийдсэн бололтой.

No comments: