Kylie-гийн "Х" хэмээх шинэ цомгийн 2 дахь сингл бидний хүртээл болж байна. Дуртай сайтнаасаа татаж болно. Түүний цомог нь 11-р сарын 26-нд Англид худалдаанд гарах бол Америкт 2008 онд гарах ажээ.
Download
Анхааруулга:
My blog is removed to
WWW.EMUSIC.SR.MN. GL for you. MUSIC FREEDOM
Wednesday, October 17, 2007
Kylie Minogue - Stars (Шинэ дуу)
Нийтэлсэн: ЖАГАА at 1:26 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Tuesday, October 16, 2007
Santana ft J.Lo & Baby Bash - This Boy's Fire
Santana-гийн шинэ дуу гарчээ залуусаа. Тэрээр энэхүү дуугаа Jennifer Lopez, Baby Bash нартай хамтран дуулсан байна. Дуугаа сонсоод сэтгэгдлээ үлдээгээрэй. Гоё дуу болжээ.
Download (Zshare)
Download (Evilshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 9:42 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Linkin Park - Shadow of the Day (Шинэ клип)
Linkin Park хамтлагийн "Minutes to Midnight" цомгийн 3дахь клип гарчээ. Хамтдаа сонирхоё. Сэтгэгдлээ бичээрэй.
Дууг mp3-аар татаж авах боломжтой.
Download (Zshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 9:29 AM 1 Сэтгэгдэл
Ангилал Гадаад клип
Keri Hilson ft Timbaland - Love Ya
Keri Hilson -ийн бас нэг дууг хүргэж байна. Энэ дуугаа Timbaland-тай хамтран дуулжээ.
Download (Zshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 2:52 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Monday, October 15, 2007
Ne-Yo шинэ дуу

Түүний шинэ дуу "Bang Bang" нэртэйгээр гарчээ.
Download (Sendspace)
Download (Zshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 4:33 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Westlife - Back Home (Шинэ цомог)
Westlife хамтлагийн 9 дэхь шинэ цомог нь "Back Home" нэртэйгээр 11-р сарын 5-нд худалдаанд гарахад бэлэн болжээ. Тус цомгийг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна аа.
Цааш нь унших...
Дараах тракууд багтсан байна.
1. Home
2. Us Against The World
3. Something Right
4. I'm Already There
5. When I'm With You
6. Have You Ever
7. It's You
8. Catch My Breath
9. The Easy Way
10. I Do
11. Pictures in My Head
12. You Must Have Had A Broken Heart
Download (Sendspace)
Download (Zshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 4:18 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Backstreet Boys шинэ дуу

BSB хамтлаг, тэдний Unbreakable цомогт багтсан дараагийн шинэ дуу нь Something That I Already Know нэртэйгээр гарчээ. Дуугаа сонирхоод сэтгэгдлээ бичээрэй.
Download (Sendspace)
Download (Zshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 4:10 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Keri Hilson ft Justin Timberlake - Headsprung
Зиа ойрын хэд хоног блогтоо бичлэг нэмсэнгүй. Учир нь энэ амралтын өдрүүдээр Дархан явчаад ирлээ. Дархан ч сайхан дулаахан байна аа. За тэр яахав. Үндсэн сэдэвтээ оръё. Keri Hilson-г та бүхэн Timbaland-тай хамтарсан Way I are дуугаар нь мэддэг болсон билээ. Тэгвэл түүний шинээр гаргах гэж байгаа "In A Perfect World" цомогт багтсан Justin-тай хамтарсан Headsprung дууг таны хүртээл болгож байна. Энэ дууг мэдээж Timbaland продьюсерлэсэн байна. Надад их таалагдлаа. Татаж аваад сэтгэгдлээ илгээгээрэй.
Download (Evilshare)
Нийтэлсэн: ЖАГАА at 3:24 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Friday, October 12, 2007
Billboard Hot 10 /2007.10.13-20/
Шинэчлэгдэх өдөр: 2007-10-20
Энэ 7 хоногийн шилдэг 10-т онцын өөрчлөлт ороогүй бөгөөд Kanye West T-Pain нарын Good Life дуу 18-с 10-луу үсэрчээ. Харин 12-т байсан Alicia Keys-ийн No One дуу 8-т орсон байна.
1. Soulja Boy Tell'em
Crank That (Soulja Boy) Download
Soulja Boy Tell Em
2. Kanye West
Stronger Download
Graduation
3. Britney Spears
Gimmie more Download
Blackout
4. Timbaland
Apologize (feat.One Republic) Download
Shock Value
5. Timbaland ft Keri Hilson
The Way I Are Download
Shock Value
6. J.Holiday
Bed Download
Back Of My Lac
7. Colbie Caillat
Bubbly Download
Coco8. Alicia Keys
No One Download
9. Fergie
Big Girls Don't Cry Download
The Dutchess10. Kanye West ft T-Pain
Good Life Download
Graduation
Нийтэлсэн: ЖАГАА at 4:40 PM 1 Сэтгэгдэл
Ангилал Billboard Hot 10
5 дахь өдрийн сэтгэгдэл :-)
5 дахь өдөр гэхээр та бүхэн баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэх гэж ойлгож байна уу. Тэгвэл үгүй юм аа. Хэ хэ. Би блогоо нээгээд 5 өдөр болж байна. Энэ хугацаанд блогоор маань нийт 600 гаруй хүн зочилжээ. Мэдээж энэ бол дөнгөж эхэлж байгаа үед чамлалтгүй тоо. Өшөө их хүн ордог болгохын төлөө цаашдаа ч хичээх болно.
Дуунуудыг цаг алдалгүйгээр гарсан даруйд нь хүргэж байна гэж бодож байна.
За эцэст нь нэг зүйл хэлэхэд би Google-ээс санхүүждэг. Та бүгд маань намайг дэмжиж спонсор линкүүд дээр завтай үедээ ганц нэгийг нь сонирхож байгаарай гэж хүсэх байна.
Өө нээрээ нэг зүйл мартах шахлаа. Сэтгэгдэл бичихэд заавал блоггерийн гишүүд бичдэг байсныг одоог хүртэл анзаараагүй байжээ. Одоо хэн дуртай нь бичиж болно. Сэтгэгдлээ үлдээж байгаарай.
Нийтэлсэн: ЖАГАА at 12:13 PM 2 Сэтгэгдэл
Ангилал Бусад
Baby Bash ft Sean Kingston - What is It
Baby Bash-ийн шинэ цомгийн 2 дахь синглийг та бүхэнд хүргэж байна. "What Is It" дуугаа тэрээр алдарт продюсер Sean Kingston-той хамтарсан байна.
Түүний цомог нь Бритнигийн цомогтой нэг өдөр буюу 10-р сарын 30-нд "Cyclone" нэртэйгээр худалдаанд гарах аж.
Download
Нийтэлсэн: ЖАГАА at 11:42 AM 0 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Britney Spears - Blackout
Өмнө та бүхэндээ Бритнийгийн дуунуудыг татаж авахаар хүргэж байсан билээ. Энэ удаа Blackout цомгийн албан ёсны тракууд болон нүүр зургуудыг хүргэж байнаа. Тус цомог нь дараах 12 дуутайгаар 10-р сарын 30-нд худалдаанд гарахаар болсон байна. Нүүр зураг болон дуунуудын талаар сэтгэгдлээ бичээрэй. Дуунуудыг татахаар өмнө нь тавьсан байгаа шүү.
01 Britney Spears - Gimme More 04:11
02 Britney Spears - Piece Of Me 03:32
03 Britney Spears - Radar 03:49
04 Britney Spears - Break The Ice 03:16
05 Britney Spears - Heaven On Earth 04:52
06 Britney Spears - Get Naked (I Got A Plan) 04:52
07 Britney Spears - Freakshow 02:55
08 Britney Spears - Toy Soldier 03:21
09 Britney Spears - Hot As Ice 03:16
10 Britney Spears - Ooh Ooh Baby 03:28
11 Britney Spears - Perfect Lover 03:02
12 Britney Spears - Why Should I Be Sad 03:10
Нийтэлсэн: ЖАГАА at 7:49 AM 1 Сэтгэгдэл
Ангилал Гадаад дуу
Thursday, October 11, 2007
Д.Батсүх: Дульхан хүнтэй хэзээ ч дуулахгүй
-Таны шинэ клипүүд шилдгээр шалгарч олон шагнал авлаа. Хэрхэн бүтсэн талаар ярина уу? -Ослоос амьд үлдсэн хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? -Дараагийн клипээ хийж эхэлсэн үү? -"Хотын хөгжим" цомог үргэлжлэлтэй юү? -Хамтлагийнхнаас Хаазаа (Хангэрэл) л сураггүй байх шиг байна? -Эстрадынхан хар тамхины хэрэгт холбогдох боллоо. Таны нэр дунд нь явсан санагдаж байна? -Хамтарч дуулах санал ирж байна уу? -Дуулахаас өөр юу хийж байна? -Ямар машин унадаг вэ? 
Номинталт хамтлагийн ахлагч Батсүх өнгөрсөн баасан гарагт болсон "UBS music video awards" наадам дээр үнэхээр шилдэг нь байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрээр "Өдрийн сонин"-ын өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.
Цааш нь унших...
-"Хүсэл" клип маань дөрвөн шагнал авлаа. Мөн "Амлалт", "Чиний төлөө би" дуу маань шилдэг продюссер гэдэг шагнал хүртсэн. Гол нь сүүлийн клип маань хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Өдгөөгөөс 13 жилийн өмнө хонхны баяраа тэмдэглэж явсан хүүхдүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Орхон голд эндсэн золгүй явдал болсныг хүмүүс мартаагүй байх. Тэр үйл явдлыг л харуулахаар зорьж, "Hero" студийн найруулагч Х.Баатар клипний санааг гаргаж хийсэн. Болсон үйл явдлыг өмнө нь сонсч байсан л даа. Тэгээд Хархоринд очиж хийхээр шийдсэн. Онцлог нь бодит үйл явдлаас сэдэвлээд, тухайн газарт нь очиж бүтээсэнд байгаа юм.
-Ослоос амьд үлдсэн хоёр, гурван хүүхэдтэй уулзсан. Тэд их баярлаж байна лээ. Учир нь амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан гэдэг утгаараа их сайхан санагдаж байна гэсэн. Мөн хүүхдүүдэд сургамжтай клип болсон. Ер нь хүний амьдралд аюул осол ойрхон байдаг. Байгапьтай болгоомжтой харьцах ёстой гэсэн санааг агуулсан юм.
-Хийж байна. Ямар дуу дүрсжүүлэхээ төдийлөн шийдээгүй л дээ. Өмнөх гурван клипээ бодвол хөнгөн байдлаар хийхийг зорьсон. Орчин үеийн залуусын амьдрал, тэдний сонирхлыг тусгахаар голчлон ажиллаж байна. Ерөнхийдөө машин, мотоцикль түлхүү ашиглана. Саяхан хоёр рекламанд тоглосон. Удахгүй телевизээр гарах байх.
-Байгаа. Бүх насныханд зориулсан уянгалаг дуутай цомог хэвлэлтэд явахад бэлэн болсон. Энэ нь 70,80-аад оны киноны дуунууд багтсан дурсамжийн цомог юм даа. Нийт 14 дуутай. Мөн караоке цомог ч дагалдана.
-Бид "Номин талст"-ыг байгуулаад 10 жил болжээ. Ирэх сард тоглолт хийхээр төлөвлөсөн. Одоогоор хамтран ажиллах ивээн тэтгэгч хайж байгаа. Мөн ойн баяртаа зориулсан шинэ уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс найзуудтайгаа ярилцаад, ажлаа хуваарилаад авсан. Ямартай ч биднийг сонсдог, бидний дуунуудад хайртай тэр хүмүүстэйгээ эргэн уулзах гэж байгаадаа баяртай байна. "Улаанбаатар палас"-ын их танхимд ганцхан удаа том тоглолт хийнэ. Бид чинь хам-гийн сүүлд тавдугаар сард Японд болсон нэг фестивальд хамтлагаараа гарсан шүү дээ.
-Манай Дээгий, Хаянаа нар уран бүтээлээ хийгээд олны өмнө ил байгаа. Харин Хаазаа хувийн л юм хийж яваадаа.
-Миний нэр холбогдоогүй байх аа. Сонирхдоггүй, хол байдаг. Манай хамтлаг дуучид мэр сэр сонирхож үзсэн гэдэг утгаараа нэр холбогдсон. Зарим нь асуудалтай байгаа. Тэгээд ч дэмий юм бол дэмий л дээ.
-Одоогоор алга. Ер нь хүсэлт ирвэл хүлээж авна. Гэхдээ хэнтэй дуулах вэ гэдгээс шалтгаална. Би бол ямарваа нэгэн санхүүгийн шаардлагаар ч юм уу ур чадвар дульхан хүнтэй бол дуулахгүй.
-Удахгүй бизнесийн ажил эхлэх гээд л бэлтгэл ажлаа хийж байна.
-Гэр бүлийн хэрэглээндээ "Ниссан Мурано" гэж машин унадаг. Мөн албанд ойр зуур унадаг тэрэг бий.
-Байгаа. Миний хувьд их гоё болсон гэж тооцоолж байгаа "Яг одоо", "Зүрхний үг", "Дурлахгүй байж чадахгүй нь", "Чи хэн юм бэ?" гээд дуунууд бий. Удахгүй олонд хүргэнэ.
Сая уянгын дуунууддаа драмтай клип хийлгэсэн. Удахгүй тав дахь клипээс эхлэн "Нero" студитэй хамтран темптэй дуунуудаа дүрсжүүлнэ.
Б.Бадмаа /Эх сурвалж: Өдөр тутмын "Өдрийн сонин"/
Үргэлжлэл
Нийтэлсэн: ЖАГАА at 5:29 AM 1 Сэтгэгдэл
Ангилал Ярилцлага



